2012 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс хамсаатнуудынхаа хамтаар их хэмжээний мөнгө угааж, хувьдаа завшсан хэргээр буруутгагдан, улмаар шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Л.Гансүх нарын гурван хүн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа.
Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа бөгөөд өмгөөлөгчид нь тэднийг ялтан биш, хилсээр хоригдож, хилсээр ял сонссон хүмүүс. Тиймээс энэ удаагийн шүүх хуралдаанаар мөн л цагаатгах байр сууринаас оролцоно гэдгээ хэлээд байгаа юм.
Учир нь, Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдахгүй тул тэдэнд ялыг нь биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Эл шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгчид болон тэдний ар гэр, өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд хандсан байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn