Comment.mn

Бурхан багшийн “Эхийн ачийг хариулсан” дүйчэн өдөр тохиож байна

Мэдээний зураг,

Өнөөдөр Бурхан багшийн “Эхийн ачийг хариулсан” дүйчэн өдөр тохиож байна. Намрын адаг сарын билгийн тооллын 22.

Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ. Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй өдөр юм.

Тиймээс тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон байна.

Эл өдөр сүсэгтэн олон зул хүж өргөх, суварга гороолох, буян хийдэг уламжлалтай. Түүнчлэн бурхан шашинтай оронд бурханы номыг суралцахын зэрэгцээ буяны үйл хийх их дүйчсэн өдрүүдэд хүмүүс жирийн өдрөөс илүүтэйгээр буяны үйлд шамддаг.

Буяны үйлд шамдахдаа бие, хэл, сэтгэл гурваар муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог.

Тухайлбал хүнтэй хэрэлдэхгүй, муу үг хэлэхгүй, хүн гомдоохгүй, сэтгэлдээ хар буруу санахгүй, биеэрээ муу үйл хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн сүм хийдэд зул өргөх, маань хөгжөөх цагаан хоол идэх, мөргөл үйлдэх бурхан болоочдынхоо араас ерөөл авах гээд бүх буяны үйлийг хийж болно.

Г.Ганаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.