Comment.mn

Дэд сайд хэмээх албыг халжээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх дэд сайдыг албан үүргээс нь чөлөөлжээ. Төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор ийнхүү дэд сайдын орон тоо алга болж байна.

Шийдлийн Засгийн газар нь 15 яамны 17 дэд сайдтай үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд МАН-ыг Засгаас гарсны дараа дэд сайд нарыг нь чөлөөлсөн ч орны хүмүүсийг нь томилоогүй байсан юм. Нэгхэсэгдэд сайд нарыг томилуулахаар нэлээд яригдсан ч АН-ынхан дотроо багагүй маргаан өрнүүлж байсан удаатай. Удалгүй төсөв хэмнэх үүднээс дэд сайдгүй ажиллахаар ярьж эхэлсэн нь ийнхүү биелэгдлээ.

Улс төрийн намуудын хувьд албан тушаалын хуваарилалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэх уг албан тушаал сүүлийн хэд хэдэн Засгийн газрын үед байж ирсэн юм. АН, МАХН, ИЗН-ын дэд сайдуудын чөлөөлөгдсөнийг өнөөдөр тогтоол гаргаж, албажуулах аж.

Н. Чимэг

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.