Comment.mn

Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё

Өнөөгийн Монголын улс төрийн байдал нь ороо бусгаа, эдийн засгийн өсөлт нь зогссон, албан тушаалнууд нь авлигад идэгдсэн энэ цөвүүн цаг дор жирийн ард олны амьдрал доройтон туйлдаж, ёстой л элгээрээ хэвтлээ.

Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё

Хот суурин газрын барилгын компаниуд, төрийн өндөр албан тушаалтнууд, ченжүүд орон сууцны үнийг хэт хөөсрүүлж, “зуд болоход нохой зоолдог” гэгчээр ард түмнээ шулсаар л…
Бодит байдалд, тухайлбал, УИХ-ын гишүүн Тэмүүжин сайд байхдаа албат нартаа орон сууцны 1 м2-ын үнийг 270.000 төгрөгөөр тооцож байр олгож байсан биш бил үү? Ер нь орон сууцны бодит өртөг /худалдааны ашгийн 10%-ийг нэмээд/ 1м2 нь 500.000 төгрөг гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа шүү дээ.
Гэтэл барилгын компаниуд төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн сайхан нэрээр зээл авчихаад 1м2-ыг нь 1.5-3.0 сая төгрөгөөр зарж байгаа нь орон сууцны бодит үнийг 100-200%-иар хөөсрүүлэн өсгөж, ард олныг шулан мөлжиж байна. Энэ байдлыг ченж нар ч овжин ашиглаж, хуучин орон сууцны үнийг хөөргөдөж, амандаа орсон тоогоо хэлж, үнэгүй хувьчилж авсан, засавч засал авахгүй болсон орон сууцны 1м2-ыг 2.0—3.0 сая төгрөгөөр үнэлэн зарсаар байна.
Сард 500.000 төгрөгийн цалинтай хүн орон сууцтай болно гэдэг ч ёстой гонжийнжоо. Хэрэв зээлд хамрагдаж чадлаа гэхэд үр хүүхэддээ өр үлдээнэ гэсэн үг болоод байна.
Иймд ард олон та бид санаа нийлж, тодорхой хугацаанд орон сууц худалдаж авахгүй байхыг уриалмаар байна. Ард түмэн бид л нэгнийгээ бодохгүй бол албан тушаалтнууд бодохгүй нь тодорхой байна. Худалдаж авахаар бол, хуучин 1 өрөө байрыг 30 сая, 2 өрөөг 55 сая, 3 өрөөг 70 саяас хэтрүүлэхгүйгээр худалдан авах жишиг тогтоомоор байна.
Эсвэл, төр хуучин орон сууцны үнээр бодож, орон сууц урьд нь хувьчилж аваагүй иргэддээ зохих хэмжээний мөнгийг нь дэмжлэг болгож бэлнээр олгосон ч болохгүй гэх юмгүй санагдана.
Их барилгын ажил өрнөсөн сүүлийн 10 гаруй жилд хот суурин газруудад, ялангуяа Улаанбаатарт, барилгын компаниуд, бас дундаас нь ашиг хайдаг байрны ченжүүд ч тодорхой хэмжээгээр хөлжсөн нь мэдээж. Одоо харин та нар минь, наанадаж “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг мэргэн үгийг санаж, цаанадаж “хойд нас, буянаа” бодож, хязгааргүй их шуналаа хазаарлаж, түмэн олноо бодохыг хүсье. Тэгвэл та нарын буян заяа жинхэнэ ёсоор дэлгэрэх болно.
Жирийн гэгддэг ард олны дотор “цагаан хар дом”, цаглашгүй их номын авъяас билэгтнүүд цөөнгүй байдгийг ч бас санахад илүүдэхгүй л болов уу, эрхэмүүд ээ …..
Орон сууц мөрөөдөгчдийн нэрийн өмнөөс иргэн Б.Зоригтбаатар
Эх сурвалж: Saak.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.