Comment.mn

Өршөөлийн хууль батлагдлаа

УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж 91.2 хувийн саналаар батлагдлаа.  Энэ хуулийн төсөлд “Шударга ёс” эвсэл завсарлагаа үргэлжлүүлсэн нь дууссанаар өнөөдөр хэлэлцэгдсэн юм. Улмаар байнгын хороонд дэмжигдсэн саналуудаар УИХ-аар хэлэлцэж санал хураасан юм. Тодруулбал, залилангийн гэмт хэрэг өршөөгдөхгүй болсон бол харин бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 150.3 заалт өршөөгдөхөөр болсон юм. Түүнчлэн зургаан асуудлаар санал хураалт явуулсны эцэст нэгдсэн санал хурааж чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 62 нь зөвшөөрч, зургаа нь татгалзсанаар Өршөөлийн хууль 91.2 хувийн саналаар батлагдаж гацаанаас гарлаа.
Ийнхүү УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч нэмэлт оруулсан хуулиа баталлаа.

Н.АЗ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.