Монголын орчин үеийн хөгжмийн урлагт залуу авьяастнуудыг амжилтанд хүрч, уран бүтээлээ хийх анхны шат болсон “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж, олон арван авьяастныг уран бүтээлийн зам сонгох боломжийг нээж өгдөг билээ.
Тэгвэл энэ удаагийн наадам “My Voice” хэмээн нэрээ өөрчлөн шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсоор байна. Долоо хоног бүрийн амралтын өдөр бүр таны хүртээл болж буй тус шоуны авьяаслаг оролцогчдын нэг М.Солонго бяцхэн Наран л гэсэн үг. Тэрбээр “Аавдаа үнсүүлэхийн жаргал” дууг сэтгэл зүрхнээсээ дуулж шүүгчдийн нүдэнд нулимс бөнчигнүүлээд авлаа.
Д.Ана