Comment.mn

МОХ-ны ээлжит бус чуулган болж, шинэ удирдлагуудаа сонголоо

12180210_1022108471165049_2046108189_n

МОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Батбаяр “Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусын басамжлан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн” хэмээн мэдэгдэл гаргаж өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. Түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, 306 төлөөлөгч бүхий “Оюутны эрх” нэртэй ээлжит бус чуулганаа өчигдөр хийсэн байна. Улмаар МОХ-г тэргүүлэх дараагийн хүнийг сонгох санал хураалтаар Н.Удаанжаргал 98%-ийн санал авч шинээр ерөнхийлөгч болсон байна. Мөн дэд ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөө сонгогдсон ба МОХ-ны нэгэн шинэ үе ирж, удирдлагуудын шинэчлэл боллоо. Шинэ ерөнхийлөгч Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, СЗХ-ны тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.