Comment.mn

Оюунлаг Хөвсгөлчүүд тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн оюутнуудад  “Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлгийг 4 дахь жилдээ олгож байгаа бөгөөд  өнгөрсөн 3 жилд нийт 200 орчим сая төгрөгөөр  280 орчим оюутан энэхүү тэтгэлэгт хамрагджээ.  Тэтгэлэгт хамрагдах оюутныг шалгаруулахдаа их дээд сургуульд суралцаж байгаа голч дүнгийн үзүүлэлт, сурлага, спорт, урлагийн  амжилт, нийгмийн чиглэлийн ажлуудад оролцсон байдал,  гадаад дотоодын олимпиадад амжилт үзүүлсэн байдал, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 2-оос дээш оюутантай өрхийн оюутан зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харьцуулан оюутнуудаа шалгаруулдаг журамтай.
УИх-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цалингаараа байгуулсан уг тэтгэлгийн сангаас тэтгэлэг хүртэж байсан олон оюутан сургуулиа төгсөж төрөлх нутагтаа ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар онцолж байсан. Хөвсгөл аймгаас нийт 11.000 орчим оюутан нийслэл болон бусад аймгуудад байгаа их дээд сургуульд суралцдаг байна. Тэдний ихэнх нь дотуур байранд амьдардаг, мөн дотуур байранд орж чадалгүй байр хөлслөх нөхцөл байдал үүсдэг. Сургалтын төрийн санд тэр бүр хамрагдах боломж байдаггүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн оюутны тэтгэлэг ихээхэн нэмэр болдог гэж эцэг эхчүүд ярьж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би энэ цалингаа өөртөө зарцуулдаггүй. Гишүүний цалингаараа “Оюутны сан” байгуулаад жил бүр шилдэг 100 оюутны сургалтын төлбөрийг 2012 оноос хойш өгч байгаа. Жил бүр 100 гаруй шилдэг оюутны сургалтын төлбөрийг энэ сангаасаа төлдөг. Энэ сангийн үйл ажиллагаанд зөвхөн Их Хурлын гишүүний цалин хүрэхгүй л дээ. Жил бүр 60-100 сая төгрөг хэрэг болдог юм.
 Удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг www.enkhamgalan.mn сайтаас болон Энх-Амгалан Лувсанцэрэн /https://www.facebook.com/LEnkhamgalan/ хаягаар аваарай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.