Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирдлоос болж нярай хүүхэд тархины даралттай төрөх нь их болсон. Нярай буюу нэг сараас доош хоногтой хүүхэд 16 цагаас доошгүй цаг унтдаг бол тархины даралттай хүүхэд маш бага буюу 4-5 цаг л тайван унтдаг байна. Нойр дутуугаас болж гарах сөрөг нөлөө маш их. Эмч нар тархины даралттай хүүхдэд хэдэн төрлийн эм бичиж өгдөг ч эдгээр эмнүүд тархины даралтыг төгс эмчилж чаддагүй.
Жор мэддэг ламаас, зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн тархины даралтыг төгс эмчлэх шинжлэх ухааны үндэслэлтэй Монгол арга байдаг аж.
Хонь төхөөрөөд, нэг бөөрийг нь аваад, голоор нь хувааж, хүүхдийнхээ хоёр чихэнд дотор талаар нь харуулж, чихэвч зүүсэн юм шиг наана. Тэгээд гүзээний буланг огтлон авч, баасыг нь нэг шувртаад сэвстэй чигээр нь хүүхдийн толгойд малгай болгож углан, чихэнд нь наасан бөөрийг дарна. Гэхдээ духны талаас нь илүү гаргахгүй, хүзүүний хөдөлгөөнд саад болохооргүйгээр углана. Ерөөсөө л ноосон малгай шиг өмсгөнө. Энэ бүхнийг хийхдээ анхаарах гол зүйл бол хонины амьдын халууныг алдалгүйгээр, хөрөхөөс нь өмнө амжуулах ёстой. Тэгээд 24 цагийн дараа хатсан гүзээ, ногоорсон бөөрөө салгаж авна. Барьцалдаад хатчихдаг болохоор сайн норгож, дэвтээж байж салгахгүй бол хүүхдийн даахийг нь зулгааж, өвтгөх аюултай.
Хүүхэд толгойнд нь гүзээ угласны дараагаар урт хугацаанд уйлах, толгойгоо огцом савах гэх мэтчилэн үйлдэл гаргана. Хүүхдээ уйлахыг төвөгшөөхгүйгээр тайвширтал нь бүүвэйлж, тэврэх хэрэгтэй.
Уг эмчилгээг 30 орчим хоногийн дараа дахин нэг удаа давтан хийх бөгөөд хүүхдийн тань тархины даралтыг төгс эмчлэх болно.