Comment.mn

Анхаар: 2015 оны 9 сарын байдлаар 45 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

36232_628742

015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан.

2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн.

2014 оны эхний 9 сард 158 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч гэмтэж байсан бол 2015 оны эхний 9 сард 174 болж 16-аар буюу 10,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нас барсан 45 хүүхдийн 11 нь нийслэлд, 34 нь орон нутагт,

Хүнд хүндэвтэр гэмтэл авсан 174 хүүхдийн 104 нь Улаанбаатар хотод, 70 нь хөдөө орон нутагт осолд орсон байна.

 Нийслэлд нас барсан 11 хүүхдийн:

Хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл 5 нь зорчигч, 6 нь явган зорчигч

Хүйсээр нь авч үзвэл: 4 эрэгтэй, 7 эмэгтэй

Насаар нь ангилвал: 0-7 насны 7

8-14 насны 2

15-17 насны 2 хүүхэд байна.

Нийслэлийн хэмжээнд 736 ослоор 769 хүүхэд осолд өртсөн. Үүний 11 нь нас барж, 758 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүдийн:

                                             529 нь явган зорчигч,

200 нь зорчигч,

25 нь дугуй унаж явах үедээ

Бусад байдлаар 4 хүүхэд осолд орсон байна.

Хүйсээр нь авч үзвэл: 469 эрэгтэй, 289 эмэгтэй

Насаар нь ангилвал: 0-7 насны 338

8-14 насны 323

15-17 насны 97 хүүхэд байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг цаг, гарагаар нь авч үзвэл ажлын өдрүүдэд 16.00-20.00 цагийн хооронд хүүхэд хичээл тарах, гэртээ харих үедээ осолд их өртсөн судалгаа гарсан байна.

Энэ бол анхаарал татсан баримт. Иймээс зөвхөн мэргэжлийн байгууллага гэлтгүй хүүхэд асран хамгаалагч, эцэг эхчүүд, багш нар, замын хөдөлгөөнд оролцогч иргэн та эх орны ирээдүй болсон хүүхдээ зам тээврийн ослоос ямагт хамгаалж, анхаарал болгоомжтой байхыг сануулья.

Эх сурвалж: Ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.