Comment.mn

Хотын захирагчид нэр дэвшигч “талх ашиглан” сурталчилгаагаа явуулжээ

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүргийн Нийслэлийн дагуул хот  болгох шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан. Үүний дагуу 6 сард Налайх хотын захирагчийн сонгууль явагдсан бол  өнөөдөр Багануур дүүргийн захирагчийн сонгууль болж байна. Тус сонгуульд нэр дэвшигч нь Хот тосгоны захирагчийг сонгох хуулийн дагуу аль  нэг намын харьялалгүйгээр  бие даан нэр дэвшсэн байх учиртай.

Сонирхолтой нь захирагчийн сонгуулийг Сонгуулийн ямар хуулиар явуулах нь одоо болтол тодорхой биш байгаа юм. Ингэх хэлэх шалтгаан гэвэл Захирагчийн сонгуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар явуулах уу эсвэл тэртээ 1994  онд  батласан УИХ-ын 59 дүгээр тогтоолын хавсралт болсон “Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-аар явуулах эсэх нь  одоо ч ойлгомжгүй   байгаатай  холбоотой юм.

Хэрвээ эхний хуулиар  хотын захирагчид нэр дэвшүүлэх, сурталчилгаа явуулах үйл ажиллагааг явуулах юм бол Захирагчийн сонгуульд олон зүйл хориотой байх ёстой. Харин сүүлийн журмаар явуулах юм бол сурталчилгааны олон хэлбэр  нээлттэй болж байгаа.

Хуулийн энэ ойлгомжгүй үйл явдал  өнгөрсөн 6 сард болсон Налайх хотын захирагчийн сонгуульд тодорхой харагдаж байсан.  Тухайн үед нэр  дэвшигчдийн зарим нь  Налайх дүүргийг ёолкны  мод шиг болтол нь байшин бүрийн том хананд битүү сурталчилгаагаа нааж, өлгөж, хадаж “Самарын ХААН” нэр зүүж байсан нь атлаа  сонгуульд ялсан.

Тэгвэл Багануур дүүрэгт ийм байдал ажиглагдаж байгаа ажээ. Хуулийн ойломжгүй энэ байдлыг  ашиглан Хотын захирагчид нэрээ дэвшүүлсэн зарим нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” хийж байгаа бололтой.   Багануур хотын захирагчид “Багануур энерги” ХХК-ий захирал Н.Тавинбэх, 2013 оноос эхлэн тус дүүргийн Өмч газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Ш.Отгонбаяр, 2013-2014 онд Дүүргийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Цогбаяр, 2012 оны орон нутгийн сонгуульд 1 дүгээр хороонд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Р.Ганбаатар нарын 4 хүн бие дааж нэрээ дэвшүүлэн  өрсөлдөж байгаа юм байна.

Тэгвэл эдгээр нэр дэвшигчид дундаас  нэр дэвшигч  Ш.Отгонбаяр гэх бүсгүй өөрийнхөө нэрийг иргэдийн өдөр тутам хэрэглэдэг   талханы баглаа уутанд  хэвлүүлж гаргасан байх юм.1610747_670177899784124_2318748504856725411_n12079235_670177859784128_2725726713959678434_nИргэд сонгогчидтой ойр байх гэсэндээ тэдний өдөр тутмын хэрэглээ болсон талхан дээр нэрээ бичиж, сонгуулийн сурталчилгаагаа явуулсанд талархахаасаа дургүйцэх иргэд олон байгаа ажээ. Учир нь  “сонгогдож л байвал ямар ч хамаагүй”  гэсэн бодолтой юм хүмүүс иргэд сонгогчдыг ядуу зүдүүгээр нь басамжлан доромжилж  байгаа мэт иргэдийн хэрэглээ болсон талхан дээр нэрээ хэвлүүлээд байх даа яахав хэмээн  иргэд бухимдангуй хандаж байгаа гэнэ.

Хотын захирагч болох гэж хэтэрхий улайрахдаа иргэдийг басамжлах мэт “Өдөр бүр таньтай хамт” хэмээн  талхны нэр барин  өөрийгөө сурталчлах нэр дэвшигчийн увайгүй үйлдлийг харсан  Багануурчууд  өнөөдөр хэнийг хотын захирагчаар сонгох нь маргааш тодорхой болох болно.

Undesten.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.