Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.
Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “MGL MEDIA GROUP”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, НСУГ, БСШУЯ, НУБЧ, МОСАХ, “Практикал даатгал”, “Дархан минж”, “Голден жем”, “Витафит групп”, “Андра агентлаг”, “Уран гоёл”, “Мөнгөн ганзай”, “News portal” зэрэг байгууллагууд ажиллаа.
Энэ жилийн наадам Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулж, гала тоглолтын үеэр эдгээр тодорч үлдсэн шилдэгч оролцогчдоос шилдгийн шилдгийг болоод Гранпри эздийг шалгаруулсан юм. Ингээд “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
“ДУУНЫ ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр “Айст Монголия” телевиз Лхагвадорж
2-р байр “Эх орон” телевиз Ариунболд
3-р байр МҮОНТ Батбаатар
“БҮЖГИЙН ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр “Шуурхай зар” сонины хамтлаг бүжиг
2-р байр “Айст Монголия” Дөлгөөн
3-р байр “Өвөрхангай” аймгийн цэнгээт бүжгийн хамтлаг
“ХӨГЖМИЙН ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр “Айст Монголиа” телевиз Мөнхбаяр
2-р байр “Шуурхайн.мн” Отгонтогтох
3-р байр MNC телевиз Ариунгэрэл
“УРАН УНШЛАГИЙН ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр МҮОНРТ Сайнтод
2-р байр MNC телевиз Сувд
3-р байр “Айст Монголиа” хамтлаг
“АРДЫН УРЛАГИЙН ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр МҮОНРТ Мөнхбат
2-р байр Говьсүмбэр аймгийн оролцогч Болдбаатар
3-р байр “Өнөөдөр” сонин Ганчимэг
“БАГИЙН МЭНДЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛД” шалгаран үлдсэн шилдэг оролцогчид
1-р байр “Шуурхай зар” сонин
2-р байр Like HD телевиз
3-р байр Удвал
“ГРАНПРИ” Шагналын эзнээр “Айст монголиа” телевизийн хамт олон шалгарч БСШУЯ-ны сайдын нэрэмжит шагнал, Алтан цом 500.000 төгрөгөөр шагнууллаа.
Ийнхүү хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгийн шилдгийг тодрууллаа. Энэ жилийн наадмыг дэмжин хамтран ажилласан байгууллагууд, эрхэм шүүгч нартаа баярласан талархснаа илэрхийлж байна. Мөн Гала тоглолтонд уригдан ирж ая эгшигийн мэндчилгээ дэвшүүлсэн бүх уран бүтээлчиддээ талархлаа илэрхийлье. Ирэх жилийн наадам илүү өргөн хүрээнд илүү олон сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарынхныг хамарна гэдэгт итгэлтэй байна.
www.urlag.mn