Дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ.
Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээллийг одоогоор ихэд нууцалж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгөв.
Эх сурвалжийн мэдээллээр, Бүтээн байгуулалтын намын хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буцаагаад, пүрэв гаригт дахин өгөхөд нь бүртгэсэн гэнэ.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин