Comment.mn

“Cандэй плаза” долоо хоног ажиллахгүй

“Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна.

Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн үед “Сандэй плаза” худалдааны төвд гал гарсан. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна. Яг одоогийн байдлаар тус төвийн хаалгыг лацдаж, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалтад авчээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.