Анх удаагаа Монгол улсад олон улсын дрифтийн тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа билээ. Маргааш болох D.vision Монголия тэмцээнд оролцохоор ОХУ-аас 6 тамирчин, Эрхүү хотоос гурван тамирчин, Улаан-Үдэ гурван тамирчин манай улсад хүрэлцэн ирсэн юм.
Өнөө өглөө тэд техникийн зөвлөгөөний хурлаа хийсэн бөгөөд монголын баг тамирчидтай Скай Резорт бэлтгэлээ хангаж байна.
Энэ үеэр D.vision Монголия тэмцээний ерөнхий шүүгч, чиглүүлэгч Никита Ищеуловоос тодруулга авлаа.
-Монголд анх удаагаа олон улсын дрифтийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ талаар?
-Монголд шөнө ирсэн болохоор хотын талаар сонирхож амжсангүй. Өглөө шууд техникийн зөвлөгөөгөө өгөхөөр наашаа шууд ирлээ. Улаан-Үдэд болсон тэмцээний үеэр Монголын тамирчдыг харсан. Өсөх ирээдүйтэй боломжтой тамирчдыг болохыг мэдсэн. Тэгээд Монголд олон улсын тэмцээн хийгээд үзье гээд ирлээ. Олон улсын тэмцээн зохион байгуулахад хамгийн түрүүнд залуусын чадвар сайжирна. Зам талбайн хувтд гоё байна. Тамирчдын чадвар өсөх өндөр чадвартай харагдлаа.
-Тэмцээний ерөнхий шүүгчийн зүгээс оролцогч тамирчддаа хандаж хэлэх үг?
-Улаан-Үдэ хотод зохион байгуулагдсан тэмцээний үеэр харж байхад тамирчдын чадвар, машин техник нь сайн байсан. Гэвч харамсалтай нь 7 жилийн өмнө хоцрогсон дэлхийн стандарт, нормд таараагүй дүрмээр явж байсан болохоор тамирчид дүрмээ ойлгохгүйгээс хүндрэл гарсан. Харин маш удаан сайн тайлбарлаж өгсний үндсэн дээр Улаан-Үдэ тэмцээнд найман тамирчин дэлхийн хөгжил хаашаа явж байгааг ойлгоод сайн явсан. Бид Монголын хөгжлийг Дэлхийн хэмжээнд хүргэхэд нь том түлхэц болж өгнө. Тиймээс залуус дэмжээндээ идэвхитэй оролцоорой.
-Мэргэжлийн шүүгч хүн дрифт сонирхогч залууст зөвлөгөөгөө хүргэвэл?
-Би анх удаагаа Монголд ирж байна. Монгол улсын талаар сэтгэгдэл өндөр байна. Залуустаа хэлэхэд байрандаа зогсохгүй урагшаа хөгж. Хамгийн гол нь хөгжиж байна гэж буруу тийшээ биш Дэлхийн стандартын дагуу хөгжөөрэй.
-Маргааш тэмцээнд нь амжилт хүсье. Шүүгчийн үнэлгээ мэргэн байг.
-Баярлалаа.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20