Comment.mn

Эмэгтэй гишүүд Засаг даргынхаа харгислалд өртсөн эмэгтэйг эргэжээ

Төв аймгийн Баянчандмань суманд залуухан эмэгтэйг хүчирхийлэн хээр хаясан байсан тухай жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан нь олон хүний жихүүдэс хүргэж байсан билээ.

Залуухан эмэгтэй бүсгүй ёс бус аргаар хүчирхийлж, биед нь гэмтэл учруулсан энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Х гэх этгээд сэжиглэгдэн шалгаж байгаа билээ. Харин энэ жигшүүрт хэргийн золиос болсон эмэгтэй Гэмтэлийн эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл энэхүү эмэгтэй сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн зарим төлөөлөл болох Л.Эрдэнэчимэг болон Ц.Оюунгэрэл нар өчигдөр түүний хэвтэж байгаа эмнэлэг дээр очин байдалтай танилцсан талаараа твиттер хуудсаараа жиргэжээ.

Хэрцийгээр хүчирхийлсэн гэх Б.Х нь 24 настай Б гэх бүсгүйг домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байгаа юм.

“Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн харгислалд өртсөн эмэгтэйг эргэлээ. Гэмтлийн эмнэлэгт эргэж очлоо. Бид охидуудаа хамгаална. Эмчлэгч эмчтэй уулзаж мэдээлэл авлаа. Маргаашнаас 1 дүгээр эмнэлэгт шилжүүлж нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлэх боллоо. Баянчандмань сумын удирдлага ганц удаа ирсэн байна. Дарга нарынхаа хэргийг чимээгүй байлгах сонирхолтой байгаа байх, эргээгүй сураглаагүй байна. Энэ хэргийг тас дарсан байсан. Ийм хэрэг дахин дахин гарч байна. Нуун дарагдуулж ял завшиж байна. Цэцэг цэврүү шиг охиныг минь дарга нь дуудаад хээр тамлаад орхичих гэж дээ гэж түүний малчин ээж, аав хоёр уйлж байсан. Төв аймгийн УИХ-ын гишүүд бас эргэчих хэрэгтэй юм шүү” хэмээн хоёр гишүүн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • ta nar ergeh morooro ergeed hariutsah humus ruu ni utsaar yarina biz.bitgii shoy hiiged bai

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.