УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байгаа аж. Харин үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэхээр болжээ.
Б.Анир
www.zaluu.com