4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа.
Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд үүний улмаас шүүх хурал цаг гаран завсарлаад эргэн орсон.
Одоогоор шүүх хурал шүүмжийн хэсгээр үргэлжилж байгаа. Үүний дараа талууд саналаа хэлснээр шүүх хурал завсарлаж, шийдвэрээ гаргах юм.
Прокурорын байгууллагын зүгээс Т.Цогтод 22 жил, хойд эх Г.Маралмаад 25 жилийн хорих ял оноох саналтай байгаа юм. Хэрвээ Г.Маралмаа, Т.Цогт нарын гэм буруутай нь тогтоогдвол өршөөлийн хуульд хамрагдахгүй. Харин Г.Маралмаа шүүх хуралдааны үеэр амаржих юм бол ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх зүйн зохицуулалттай. Харин ял хойшлуулах эсэхийг шүүгч шийдэх юм.
Шүүх хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.