Comment.mn

Татан буугдах 12 газрын нэр задарлаа

Мэдээний зураг,

Төсвийн алдагдал 679 тэрбумд хүрч, гаднаас орж ирэх долларын урсгал царцсан тул Засгийн газар хэмнэлт, таналтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингэхдээ ирэх оны төсөвт дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалин байхгүй. Төрийн данхар бүтцийг танах төсөв өргөн барих юм.

Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүсдэг. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараагаас цомхон бүтцээр явах хуулийн төсөл оруулж ирнэ. Ер нь есөн яамтай байхаар ярьж байгаа. Ирэх 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн танхим ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дэд сайдгүй ажиллах юм. Одоогийн байдлаар 15 яам ажиллаж байгаа.

Доорхи нэр бүхий 12 газрыг татан буулгахаар оруулсан асуудлыг намын бүлгүүд ерөнхийдөө дэмжжээ. Хэрвээ эдгээр газруудыг татан буулгавал 350 гаруй хүн ажлын байраа алдахаар байгаа юм.

Г.Ганаа

Төр Төмбөгөр

6 сэтгэгдэл

  • зөв зөв сангийн сайд энэ сараас эхлэн тьөсвөө хэмнэ цахилгаан станцыг орон сууцанд жил бүр 10-1-с эхлэн дулаан өгдөг болгож зардлаа хэмнэх хэрэгтэй, дэлхий дулаарч байгаа шүү

  • улс орон хөгжлөөс хоцорч эхэллээ хүний нөөцийг хэрхэн ашиглах талаар сайн тооцоолох хэрэгтэй гадны хүн бол харь гариг шүү дээ

  • одооны оюутнуудын ерөнхий мэдлэгийн түвшин аймшгийн хэмжээнд хүрчихлээ соц үеийн герман оросын школ манай д байсан шүү дахин сэргээж дунд сургуулийн сургалтыг чанартай болгоё
    наад зах нь телевизээр дүүрэн алдаатай үгс хөврөх юмаа
    эсвэл гадаадын хүн монгол хүн болоод харагдаад байна уу

  • ман-н засаг барьсан үеийн төрийн албаны орон нэмсэн илүүдлийг ан хасах гэж зовж байна даа баялаг бүтээдэг ганц, иддэг 9 болжээ

  • мөнгөтэй нь гадаадад хөрөнгө оруулья харин монголд хэрэггүй боллоо шүү

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.