Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна.
Хурлын эхэн д шүүгдэгч Г.Маралмаа “Биеийн байдал тааруу байна. Хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргалаа. Хүсэлтийн дагуу эмч нар биед нь үзлэг хийж, хэвийн байна хэмээн хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Тэрбээр өдгөө 9 сартай жирэмсэн юм
Шүүх хуралдааны шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Ц.Хувцагаан, С.Энхбат, Д.Тунгалаг, н.Манлайжав, н.Дарханбаатар, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчоор талийгаач охины төрсөн эх Б.Өнөржаргал нар оролцож байна.
Эх сурвалж: chuhal.mn