Өмнө нь монголчууд хэт давилууун, давруу, баярхуу, мөнгө цацах өвчтэй байсан болохоор дураар тогтоосон өндөр үнийг нь төлөөд л цүнхний “өөдөс”-ийг хэдэн саяар авдаг байж. Тэгээд хоорондоо барьцана аа, ядаж байхад. Дахиад л нэг хэсэг гэж хэлэхээс биш яах вэ, орон сууцны түрээсийн бизнес цэцэглэн хөгжиж эхэлсэн дээ, энэ улсад. “Нэг хүн 200 байртай гэнэ ээ” гэх үлгэр домог мэт яриа гарч, түрээслүүлээд л мөнгөөр уул барих шахдаг тухайг нь гайхдаг байж. Тэгвэл одоо хоёр өрөө байр үнэтэй түрээслүүлэх гээд чадахгүй байна, хүмүүс. Угаасаа сард 400-600 мянган төгрөг төлөөд хоёр өрөө байр түрээслээд сууж байх тэнэг хүн Монголд одоо байхгүй. Хүн бүр лизингээр байр аваад, сардаа 400-600 мянган төгрөгөө төлөөд, өөрийн гэсэн орон сууцандаа амар жимэр амьдрахыг хүсч байна. Ийм байхад түрээсийн байрны үнэ хямдрахгүй гээд яах билээ. Дахиад л нэг хэсэг, машины үнэ ямар байлаа.
Тэгвэл ердөө л ганц жил хямрахад ард иргэд үнэ яаж “хөөсөрч”, хэдхэн хүн задартлаа баяжиж байсныг ойлгож, ухаарлаа, мэдлээ. Үүнийг хямралын буян гэхгүй өөр юу гэх юм. Маргааш эдийн засаг сэргээд, хачин сайхан болчихдог байлаа ч гэсэн даварсан баагийнуудын орон сууц, машин тэрэг, элдэв барааг өндөр үнээр авах тэнэг хүн Монголд байхгүй. Угаасаа үнэ хямдарч болдог гэдгийг мэдэрчихлээ. Одоо бидний та нарт “салаавч гаргах” ээлж.
Тийм болохоор байдал өөр болоод баахан ашиг олно гэж бодоод сууж байгаа нөхөр байвал дагз руу чинь алгадъя. Хямралын буян зөвхөн үнэ хямдарснаар дуусаагүй. Ердөө нэг жил хямарч, импортын бүтээгдэхүүн худалдаад ашиг олохоор больсон энэ үед үндэсний үйлдвэрлэл ямар хурдацтай сэргэж байна. Худлаа хэлсэн хүнд монголчууд бид онгоц үйлдвэрлэх нь холгүй байгаа. Дахиад ганц, хоёр жил болоход бид дотооддоо юу ч хамаагүй үйлдвэрлэж мэдэхээр байна. Тэгэхээр бүсээ чангалаад ганц хоёр жил зүтгэхэд гэмгүй л байна шүү.
Эх сурвалж: www.mminfo.mn