Та хуруугаа дуугаргадаг зуршилтай юм биш биз? Судалгаанаас харахад эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд, 10 эрэгтэйн 4 нь хуруугаа дуугаргах зуршилтай. Хуруугаа дуугаргах үед тайвширсан, амарсан мэдрэмж төрдөг учраас ихэнх нь хуруу дуугаргах зуршилтай болчихдог.
Яагаад хурууны үе дуугаргах зуршилтай болдог вэ?
• Хурууны яснуудын хооронд үүссэн үе нь жижигхэн учраас дүугаргахад амархан
• Хуруу дуугаргаж тайвшрах
• Хуруугаа дуугаргахад шингэн дотор хий хагарч байгаа мэт чимээ гардаг. Үнэндээ энэ нь үеийг гэмтэхээс хамгаалж чийглэж байдаг үений шингэн юм.
• Хуруугаа дуугаргасны дараа дахиад дуугаргамаар санагдан, үргэлжүүлэн дуугаргасаар байдаг. Энэ нь ихэвчлэн 25-30 минут хэртэй үргэлжлэх
• Хуруу дуугаргасны дараа рентген шинжилгээ хийхэд үенд жижиг жижиг хийн бөмбөлөг үүссэн байх
• Хуруугаа дуугаргах чимээ нь шөрмөсний хавиралтаас үүсэх
• Байнга хуруугаа дуугаргах нь яваандаа хуурай хавирсан, зуурсан чимээг үүсгэх (crepitus)
• Хуруугаа байнга дуугаргах нь гарын атгалтын хүчийг бууруулах, үений үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх
ИЙМЭЭС ХУРУУГАА ДУУГАРГАХ НЬ ТИЙМ НЬ САЙН ЗҮЙЛ БИШ БОЛОХЫГ СУДЛААЧИД САНУУЛЖ БАЙНА. Судлаачид хуруугаа дуугаргах үед “үений бүтэц, үйл ажиллагаа”-ны өөрчлөлтийг MRI (Magnetic Resonance Imaging) багажийн шинжилгээгээр ажиглав.
Хурууны хэвийн анатомийн бүтцийг холбоос, үений шингэн, булчин шөрмөс бүрдүүлнэ.
Хүний биед 150 гаруй үе, холбогч эд, мөгөөрсөн холбоос нь 2 ясыг хооронд нь холбож, биеийн хэсгүүдийн хөдөлгөөний үндсэн нөхцөлийг хангана. Үений бүтэц, үйл ажиллагааны хувьд хэд хэдэн төрөл байна. Үүний нэг нь “синовал үе” буюу үений уутаар бүрхэгдсэн, том далайцтай хөдөлгөөн хийхэд чухал үүрэгтэй оролцоно.
2 ясны хооронд үүсэн үений гадаргуу нь мөгөөрсөн бүтэцтэй, үений мөгөөрс нь гилгэр, үений барзгар гадаргууг хучин тэгшилж, толийлгох. Хөдөлгөөний үед үений гадаргууг гулгамтгай болгон, уян зөөлөвчийн үүргийг гүйцэтгэнэ. Үений гадаргуунуудын захыг бүрхсэн, дотроо битүү хөндий үүсгэж, үеийг орчны эд эдээс тусгаарлагч нь үений уут юм. Энэ нь өөрөөсөө шингэн ялгаруулж үений зөөлөн эд, мөгөөрсийг тослох, тэжээлээр хангах чухал үүргийг гүйцэтгэнэ. Үений шингэний найрлаганд хүчилтөрөгч, азот, нүүрстөрөгчийн хий агуулагддаг. Өөрөөр хэлбэл үений хальсан доторх орчин нь жижигхэн вакум орчинтой зүйрлэж болно. Үеийг дуугаргахад 2 ясны гадаргуу гэнэт тусгаарлагдан багахан хэмжээний шингэн агуулах чадвар бүхий үений орчинд агуулагдах шингэний түвшин нэмэгдэнэ. Энэ нь үений доторх хөндийг шингэнээр дүүргэсэнээр түүнд агуулагдах хий нь хагарч чимээ сонсддог байна. Хуруугаа дуугаргах үед үений доторх бүтцийг нь гэмтээхэд хангалттай хэмжээний хүчээр үйлчилдэг учраас үений бат бөх мөгөөрсөн холбоосууд гэмтэн цаашлаад үрэвсэл үүсэх шалтгаан болно.
ХЭРВЭЭ ТАНД ХУРУУ ДУУГАРГАХ ЗУРШИЛ БАЙГАА БОЛ ЭНЭ ЗУРШЛААСАА САЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ