Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнээ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс фото, Миссс порт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг төрлүүдийн шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. Харин шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс модель зэрэг шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр хийх юм.
“Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогчдын “Fashion show” энэ сарын 30-нд буюу өнөөдөр 19:00 цагаас “MRQ27 entertaiment club”-д зохион байгуулагдах бөгөөд энэ үдэш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ энэ жилийн наадамд шалгаран үлдсэн шилдэг оролцогчид хувцас загварын гайхалтай шоуг үзэгчиддээ толилуулах юм. Мөн дуучин Манлай, BX, Марка, “Мотив” хамтлаг, “Загасан ширээт” хамтлаг, “Flay” хамтлагууд урилгаар ирж өөрсдийн ая дуугаа өргөх нь ээ. Ингээд та бүхнийгээ гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж, эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг оролцогчдын “Fashion show”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн: Мисс монголиа холбоо