Comment.mn

Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээнд дуудна

Дорнод аймгийн оршин суугчид, өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Цогтбаатар нар Халхгол суманд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсээр байгаа.

Энэ ажлын хүрээнд Халхголд чөлөөт бүс байгуулах нь ямар эрсдэлтэй вэ  сэдвээр  мэтгэлцэхээр  төлөвлөөд байгаа гэнэ. Ингэснээр олон нийт чөлөөт бүсийн талаар  мэдээлэл авах боломжтой болох юм. Тиймээс  Р.Бурмаа сайдыг  мэтгэлцээнд дуудсан албан бичгийг хүргүүлэхээр болсон байна.

Мөн Халх голоо хамгаалах хөдөлгөөнийхөн 1659 хүний гарын үсэг бүхий эсэргүүцлийн шаардах бичгийг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарт хүргүүлжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.