Comment.mn

Ээлжит чуулганаар С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

f57900e3960f20dc97695c42f7cbcf14З.Энхболд даргын удирдсан парламент ирэх сарын 1-нд буюу энэ пүрэв гарагт хамгийн сүүлийн намрын чуулганы хуралдаанаа нээх гэж байна. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгууль 2016 оны намар хуралдах учраас УИХ-ын бүрэн эрх энэ намрын чуулган, ирэх хаврын чуулганаар дуусгавар болох учиртай.

Ээлжит чуулганыг пүрэв гарагт өглөө 09.00 цагаас нээх юм байна. Нээлтэд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд болон Монгол Улсад суугаа дипломат элчин сайдууд оролцох юм.

Харин Ерөнхийлөгч оролцож үг хэлэх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Ээлжит чуулганы нээлтийн дараа нам эвслийн бүлгүүд хуралдаанаа хийнэ.

АН-ын бүлэг А танхимд, МАН Б танхимд, “Шударга ёс” эвсэл В танхимд тус тус хуралдах тов гарчээ. Мөн байнгын хороодын хурал зарлагдсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан А танхимд 14.00 цагт хуралдаж Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.12 дахв заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэхийг Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болжээ. Харин баасан гарагийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хууль болон, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх бол үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийх аж.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • AN nam uctag bi ene. AN oron zohgvi. Mongol zarcan 76. Elbegdorj. Caihanbelig

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.