Comment.mn

Монголыг дэлхийд төлөөлөх мисс Т.Анаргоо

    Дэлхийд чансаа дээгүүрт тооцогддог тоотой хэдхэн тэмцээний нэг “Face of beauty international”-д 2013 оноос Монгол охидууд оролцож эхэлсэн билээ. Ийгл телевизийн хөтлөгч Г.Билгүүн, Япон улсад загвар өмсөгчөөр ажилладаг Б.Ариунзаяа нар өмнөх жилүүдэд эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилт үзүүлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

   Дэлхийн 70 гаруй орны үзэсгэлэнт охидууд өрсөлддөг тус тэмцээн ирэх аравдугаар сарын 4-нөөс 19-ний хооронд Тайван улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жил Монгол дахь албан ёсны эрх эзэмшигч “Leptin Mongolia” компанид онлайнаар 60 гаруй охидууд материалаа ирүүлснээс Т.Анаргоо сонгогдож, эх орноо дэлхийд төлөөлөх өндөр хариуцлагатай үүргийг хүлээжээ.

   Загварын ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа залуу охины хувьд олон улсын хэмжээний анхны тэмцээн нь бөгөөд Англи хэлээр чөлөөтэй ярьдгаас эхлээд авьяас, ур чадвараараа өндөр амжилт үзүүлэх боломжтой гэнэ. Хэдхэн хоногийн дараа Тайван улсыг зорих гэж байгаа Т.Анаргоод уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье!

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.