Comment.mn

15 сая төгрөгийн шагналын сантай марафоны бүртгэл явагдаж байна

МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбооноос “УТААГҮЙ  НИЙСЛЭЛ” нэртэйгээр “Цэвэр агаар – Эрүүл амьдрал ” уриан дор нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгож нийгмийн амьдралд  ард иргэдийн оролцоог дээшлүүлэх, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг  сурталчлан таниулж, иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудад хүргэх  түүнчлэн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүх нийтийн “Марафон гүйлт”-ийн тэмцээн энэ аравдугаар сарын 3-нд “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д зохион байгуулагдах гэж байна.  Тэмцээнд оролцогчид 4 км,  10 км, 21 км-ийн зайд болон пара төрлөөр оролцогчид уралдах бөгөөд зай тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж, эхний 30 тамирчинд дурсгалын зүйл гардуулах ажээ.
Маршрут –  Уралдах замын чиглэл
А. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы машин зам дээрээс гараанд гарч  уралдана.  300м-ийн дараа зүүн гар тийшээ эргэнэ. Дахин 150м-ийн дараа Баруун гар тийш эргэж Дүнжингаравын урдуур явсан төв замаар гүйнэ. Зай тус бүрийн тавьсан тэмдэгтийг тойрч эргэн бариа руу гүйж орно.
•    4км нь 1.900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
•    10км нь 4900м гүйгээд эргэж  Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
•    21км нь 5250м гүйгээд эргэж цэцэрлэгт хүрээлэнгийн хойд машин зам дээрээс эргэж 1 тойрч ирэн Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.

Бүртгэл: 2015 оны 09 сарын 25-ны  1200 цагаас 2015 оны 10 сарын 03-ны 0900 цаг хүртэл Эрүүл мэнд Спортын Яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явагдана.

Мандат, бүртгэлийн хураамж
– Оюутан, сурагчид 3000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
– Бусад иргэд 5000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
– Оролцогчид иргэний үнэмлэхтэй

 – Оюутан сурагчид оюутны үнэмлэх, сурагчийн үнэмлэх, иргэний үнэмлэхтэй ирэх.
– Оролцогчид номер авах
Тэмцээнийг зохион байгуулах комиссоос сонгогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.

Холбоо барих утас: 99004931, 95821361, 99677224

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.