Хэрэв та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй. Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг аж.
Хvйтэн ундаа
Өлнөөр янз бүрийн хүйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал үүсгэж, алсдаа олон зүйлийн исгүүрийг түргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ.
Улаан вино
Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.
Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хvчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггvй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.
Давсалсан самар:
Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.
Үзэм
К витаминаар баялаг, зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн элгэн дээрээ идэж болохгүй.
Боов боорцог
Онцын аюул байхгvй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хүнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгvй.
Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.
Гадил
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хvний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоод хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.