Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох гэж байна. Хот хөдөөгийн 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хэдэн мянган ажиллагсдын дунд урлагийн гоц авьяастнууд олон байдгийг 2013 онд амжилттай болсон анхдугаар ихнаадам батлан харуулсан бөгөөд энэхүү их наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон билээ.
Урлаг.мн сайтын хамт олон анх санаачилсан энэхүү их наадмын ерөнхий зохион байгуулагчаар МСНЭ, MGL media group, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн соёл урлагийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ажиллаж байна. Энэ арга хэмжээ нь манай салбарт ажиллаж буй авьяастнуудыг олонд алдаршуулах, салбарын эв нэгдлийг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, тус салбарыг дэмжигч байгууллагуудыг давхар сурталчлах томоохон үйл явдал юм.
Иймд салбарынхаа урлагийн их наадамд өөрийн байгууллага хамт олны нэрийн хуудас болсон авьяастнаа оролцуулахыг хэвлэл мэдээллийн газруудаас, өөрийгөө илэрхийлэх ховорхон боломжийг бүрэн ашиглахыг нийт ажилтнуудаасаа хүсч байна.
Их наадамд оролцох хүсэлтийг Энхтайвны өргөн чөлөөний 44-р байрны 501 тоотод МСНЭ-гийн ажлын албанд 10 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хүлээавна. Сонирхсон мэдээллээ 330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 тоот утсуудаар ярьж тодруулж болно.
Та бүхнийг урлагийн их наадамдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ