Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар Урт цагааны урд байрлах “Intimate”, ТБД андуудын урд байрлах “Dream” гэх насанд хүрэгчдийн дэлгүүрүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эм бэлдмэл, бэлгийн чалх сайжруулдаг гэх хуурамч Виаграг мэргэжлийн барааны худалдагч худалдан борлуулж байсныг илрүүлэн хураан авч үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Иймд иргэд зөвшөөрөл баталгаагүй эм бэлдмэл нь эрүүл мэнд цаашлаад амь насанд аюул учруулах хор хөнөөлтэй учир дээрхи нэр бүхий дэлгүүрүүдээс хуурамч бараа бүтээгдэхүүн эм бэлдмэл худалдан авахгүй байж зөвшөөрөлтэй зөрчилгүй стандартын шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг анхааруулж байна.