Comment.mn

Э.БАТ-ҮҮЛИЙГ ХУРАЛДАА СУУХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ШААРДЛАА

Э.БАТ-ҮҮЛИЙГ ХУРАЛДАА СУУХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ШААРДЛАА


Өнөөдөр НИТХ –аар “Нийслэл хотын албан татварынх хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам” батлагдах ёстой байсан боловч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар хурал энэ сарын 29-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Учир нь Нийслэлийн иргэдийн нуруун дээр татварын ачаалал нэмж байгаа чухал асуудал хэлэлцэж байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлын айлчлалтай гэсэн шалтгаанаар хуралд хүрэлцэн ирээгүйгээс МАН-ын бүлэг завсарлага авчээ.

Нийслэлчүүдэд ноогдуулах татварын хувь хэмжээг тогтоох тухай асуудал хэлэлцэх хуралдаанд Төсвийг ерөнхийлөн захирагч зайлшгүй байлцаж, оногдох татварын хувь хэмжээг хуулинд зааснаас хамгийн дээд хэмжээгээр оногдуулахаар тусгасан журмын  төслөө өөрийн биеэр тайлбарлах ёстой гэж сөрөг хүчин үзэж байгаагаа хурал даргалагчид уламжилжээ.

 Хурал дахь МАН-ын бүлэг хот урсгал зардал, давхардсан орон тоо,  данхайсан бүтэц, хавтгайрсан баяр наадам, овоо тахилга, ой тэмдэглэх арга хэмжээний үргүй зардлыг танахын оронд Нийслэлийн иргэдийн халаасанд гар дүрж байгаад эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

“Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2  дахь хэсэгт “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувьд багтаан оногдуулна гэж заасан ч НИТХ- аар хэлэлцэгдэх “Нийслэл хотын албан татварынх хувь хэмжээг тогтоох тухай” журамд нийслэлчүүдийн нуруунд үүрүүлэх татварын хэмжээг 1.0 хувь байхаар төсөл өргөн барьсан нь сөрөг хүчин хийгээд эрх баригчдын дунд багагүй маргаан өрнүүлэх бололтой.

Бараа бүтээгдэхүүн борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдэд НӨАТ, Онцгой албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, Нийслэл хотын татвар ноогдуулдаг. Мөн иргэд хуулийн этгээд амралтын газар, зочид буудал, ресторан, баар эрхлэх тусгай зөвшөөрөл авахад олон сая төгрөг төлж, хахуульд нь байдгаа барьдаг гаж жишиг байсаар  байтал Нийслэлчүүдийн нуруун үүрүүлэх татвар ирэх долоо хоногт дахин нэгээр нэмэгдэх нь ээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.