Жүжигчин Найруулагч Зохиолч СТА Р.Алтансүх таалал төгссөж эхнэр, хүүхэд аав,ээж, хамаатан садан, үе үеийн уран бүтээлчид урлагынхан, сурган хүмүүжүүлэгч шавь, анд найз нөхөд, монголын мянга мянган үзэгчдэд нөхөж барашгүй гарз тохиосон билээ. Түүний шавь болоод шинэ үе продакшны жүжигчид, “ТАКСИ УСК”-ны хамт олон сайн үйлсийн аян санаачилан хэрэгжүүллээ. Тухайлбал: Баянгол дүүргийн арван жилийн 70-р сургуулийн оюуны бэрхшээлтэй сурагчдад өөрсдийн уран бүтээл болох “ТАКСИ УСК”-г Хүннү молл кино театерт үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Кинонд тоголсон Сөрөлт, Жавхаа, Ц.Нарантунглаг болон гол дүрийн жүжигчид, найруулагч Г.Дарханбат уран бүтээлчид маань хүүхэд багачуудтай хамт кино үзэж өөрсдийн гарын бэлэг дурсгалын зүйлээ гардуулсан нь сурагчдад гэнэтийн бэлэг болсон юм. Цаашид уран бүтээлчид маань өөрсдийн бүтээлээ сайн үйлс болгож ямар нэгэн нийгмийн давхрагад үнэ төлбөргүй үзүүлэн сайн үйлийг эхлүүлж хэрэгжүүлж байна гэдгээ амласан юмаа.
“ТАКСИ УСК”-ны талаар тэмдэглэхэд өнөөгийн нийгмийн баян хоосны ялгаа төрийн албан хаагч эрх мэдэлтний харьцаа ямар зөрүүтэй болохыг, амар хялбар аргаар мөнгө олж болдог охид, бүсгүйчүүд хэрхэн хашрааж байгаа залуу, арихчины амьдралаас салж цаг үетэйгээ хөл нийлүүлэн байгаа хөдөлмөрч сайхан сэтгэлт залуугийн тухай өгүүлж байна. Эцэст нь киноны гол дүр болсон сайхан сэтгэлт залуу, тусархуу сэтгэлийн ачаар хүнд бэрхшээлийн хойно гарч хайр дурлалтайгаа учирч байгааг та бүхэн харж болно Ийнхүү алдрай бяцхан үрсэд нэг өдөр инээмсэглэл нэмж баяр нэмсэн бүх уран бүтээлчдэд сайтын хамт олны зүгээс талархаж Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай