Comment.mn

Нийслэлчүүд бүгдээрээ Л.Гансүхийн хам хэрэгтэн боллоо

4jcu3i6idptthgribb59i0vu9r

80 мянган төгрөгөөр нүүрс авсан иргэд, Улаанбаатарчууд, Монголчууд бүгдээрээЛ.Гансүхийн хам хэрэгтэн боллоо, энэ хэд хоног үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд. Ямар адгийн юм бэ?.

Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний буюу 3.6 тэрбум төгрөг завшсан гэж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаахын өмнөхөн АТГ-ынхан хэвлэлийн хурал хийж олон нийтэд зарласан. Түүнээс хойш Л.Гансүх гэдэг хүн шууд л луйварчин болж хувирсан шүү дээ. Ард түмэн ч түүнийг их хэмжээний мөнгө төгрөг завшсан л гэж бодсоор өдийг хүрсэн.  Гэтэл яав. “Зохиомол хэрэг” гэдэг нь улаан цайм баригдчихлаа шүү дээ. Шүүх түүний хийсэн хэргийг таслах гэж, яллах гэж тав хоног ард түмнийхээ өмнө нүүрээ улалзууллаа. Улайрлаа. Ямар адгийн юм бэ? энэ чинь.

Тэд Л.Гансүх “Нүүрс хөтөлбөр”-өөс мөнгө идчихлээ, уучихлаа гэж мэдэгдсэнийг Монголчууд бүгдээрээ 2 чихээрээ сонсож байсан. Гэтэл сүүлдээ “Нүүрс хөтөлбөр” гэж байгаагүй гэж мэлзэж байх юм. Бүр сүүлдээ заавал цаасан дээр буусан байх учиртай. Тэр цаас нь алга гэх юм. Тэртэй тэргүй бүгд л “Нүүрс хөтөлбөр”-ийг мэднэ шүү дээ. Тухайн үед улиг домог болтлоо л ярьсан, явагдсан хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн үр шимийг гэр хорооллынхон 2 жил хүртсэн. Гэтэл хөтөлбөр байгаагүй гээд байгаа нь ямар адгийн юм бэ.

Шүүх хурлын үеэр Л.Гансүх нарыг гэмт хэрэг хийсэн гэдгийг гэрчлэх гэрчүүд нь мэдүүлэгээ буцаж, зарим нь хоолойгоо зангируулан байж “Шахалтанд орж хохирогч болж жүжиглэсэн” гэдгээ хүлээчихсэн. Хэрэв гэрчүүд мэдүүлгээсээ буцаж байгаа тохиолдолд, хэн нэгний шахалтаар мэдүүлэг өгсөн гэдгээ өөрөө олны нүдэн дээр хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хуулийнхан, хуулийнхаа дагуу бол яах ёстой юм. Яасан байсан ч яллах л ёстой юм уу. Гэрч мэдүүлэгээсээ буцчихаад байхад, шахалтаар мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээчихээд байхад, наад захын арга хэмжээг авч нягталж шалгадаггүй, шахсан хүн нь хэн юм бэ гэдгийг шалгалгүй шууд л яллаж байдаг. Ямар адгийн юм бэ?

Хөөрхий тэр прокурор,  дахиад олны өмнө гарах нүүргүй болтлоо “Арьсаа хуулууллаа”. “Яллагдагч”, 27-хон настай охины өмнө дэндүү арчаагүй байдалд орж, нүд рүү нь ч эгцэлж харж чадсангүй, аргаа барсан охин “Нүд рүү минь харж чадахгүй бол нүүр рүү минь хар” гэлээ.

Өвөл хөлдөөд үхчихгүйн тулд иргэд ченжийн гар дээрээс 1 портер нүүрсийг 250-300 мянган төгрөгөөр авч байсан нь үнэн. Портерийн тэвшнээс өндөр, тэвштэй чацуу, нунтаг их бага, чулуутай чулуугүйгээрээ үнийн хэлбэлзэлтэй. Хашаандаа аваачаад буулгахад чулуу, нунтаг хог гарах нь байдаг л зүйл болчихсон байсан шүү дээ. Харин ч чулуу, нунтаг хог бага гарвал аз дайрлаа хэмээн баярлах. Гэтэл гэрчүүдээс “Нунтаг нүүрс хаягдал болдог юм уу” гэж асуух. Ийм энгийн зүйлийг эрүүгийн хэргийн баримтад оруулна гэдэг чинь ямар адгийн юм бэ?.

Байгаагүй гээд байгаа “Нүүрс хөтөлбөр”-ийн үр дүнд 250-300 мянган төгрөгөөр чулуутай, хогтой нүүрс авахаа байгаад нунтаг хоггүй болтол нь шигшсэн, чулууг нь түүсэн “цэвэр” нүүрс 1 тонныг нь 80 мянгаар авч иргэдийн зоо тэнийж байсан юм шүү. Үүнээс өмнө 50-ийн шар тортой, тодруулбал, дээрээ бүхэлтэй доороо нунтагтай нүүрс 3 мянган төгрөг хүрч байсан юм. Харамсалтай нь үүнийгнэг гүүр давж нэлээд баяжсан, хоёр гүүр давж хосгүй баяжсан нөхдүүд мэдэхгүй байх л даа. Тэр хойшоо 7 буудал, Шар хад, Баруун, Зүүн салаа, Их наран, Орбит, Тахилт, Зурагт, Толгойтын гээд,нийтээрээ бол гэр хорооллын “борчууд” чинь харин ба бэ-гүй мэднэ. Гэтэл хямд нүүрсээр өвлийг өнтэй давлаа гээд баярлаж байсан “борчуудаа” хам хэрэгтэн болгож байгаа нь ямар адгийн юм бэ?

Хөөрхий тэр прокурор,  дахиад олны өмнө гарах нүүргүй болтлоо “Арьсаа хуулууллаа”.“Яллагдагч”, 27-хон настай охины өмнө дэндүү арчаагүй байдалд орж, нүд рүү нь ч эгцэлж харж чадсангүй, аргаа барсан охин “Нүд рүү минь харж чадахгүй бол нүүр рүү минь хар” гэлээ. Харин тэр үзэгээрээ оролдохоос өөрийг хийж чадсангүй. “Нүүрс” хөтөлбөрийн гурваас гадна тэнд оролцсон гэрч, хууль шүүхийнхэн гээд бүгд хүн. Цаашид ажиллаж амьдралын төлөө зүтгэнэ. Гэхдээ тэдэнд итгэх итгэл ард түмэнд үлдэв үү. Тэд нүүр бардам ажлаа хийгээд явж чадах уу. Залуу хүмүүсээр сор залж, ингэж нүдний булай болгох замыг заасан тэр “захиалагч”  ямар адгийн юм бэ?.

Эцэст нь хэлэхэд хохирогчгүй, гэрчгүй болсон энэ шүүх хуралаар Л.Гансүх нарт ял оноолоо. Багануурын төлөөлөгч, гол хохирогч н.Очирлхам, н.Отгонбаяр нар хохироогүй гэдгээ хэлсэн, гэрчүүд мэдүүлэгээсээ буцсан, шахалтад автсан гэх “зохиомол” хэрэг сценарийнхаа дагуу өндөрлөж байгаа нь адгийн л байна.

Гэтэл улаан цайм татвар төлөхөөс зайлсхийж манай улсад 35 тэрбум төгрөгийн бодит, хөдлөшгүй баримтаар тогтоогдсон хохирол учруулсан Жастин Капла суллагдсан нь адгийн хэрэг. Энэ ариун явдал мөн үү?.

Тэр төрөлх нутаг Миннесотад очсоныхоо дараа орон нутгийн хэвлэлдээ өөрт нь ял оногдуулсан болон өршөөсөн талаар ямар байр суурьтай байгаагаа хэлсэн байдаг юм. Тэрбээр “Энэхүү хэрэг явдал шүүхийн байгууллагад шинэчлэл болсон гэж бодож байна. Мөн иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй хэмээн үзэж байна. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг “Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна. Намайг суллагдахад Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Монголын зарим улс төрчид ч дэмжлэг үзүүлсэн” хэмээсэн юм. Энэ үг бас адгийн байгаа биз.

24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.