Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон “Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлт “Дуулиант гэмт хэрэг” шоу тоглолтынхоо хөшгийг нээлээ. Энэхүү цоо шинэхэн уран бүтээл нь энэ сарын 19-нөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болох нь ээ.
“Х-Түц” продакшны хамт олон энэхүү тоглолтоороо дамжуулан улс орон, нийгэм эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхийг зорьжээ.
Ингээд та бүхэн стресс, ядаргаагаа инээдээр тайлахыг хүсвэл “Соёлын төв өргөө”-г зориорой