Comment.mn

Л.Гансүх: Би ял авсан ч өршөөл хүсэхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал нэг цаг гаруй хугацаанд завсарлаад эргэн үргэлжилж байгаа бөгөөд прокурорууд хоёр дахь шатны шүүмжээ хэллээ. Тэдний шүүмжийн хариуд шүүгдэгч нарын өмгөөлөгчид үг хэлэв.

 

Энэ үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шинжээч нар нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хамгаалж чадсангүй. АТГ-аас шинжээч нарыг яаж томилсон нь тодорхой бус байна.  Мөн АТГ өөрсдийнхөө нягтлан бодогчоороо тооцоо судалгаа гаргуулаад түүнийгээ аудитидад мөнгө өгч дүгнэлт гаргуулсан.  Энд олон тэрбум төгрөг болон хүний амь, амьдралын асуудлыг ярьж байна шүү дээ.  Прокуруудаа ингэж болохгүй шүү. Та нарын ард АТГ-ынхан байна.

 

Жин нь хөнгөрсөн нүүрсний зөрүүг энэ хүмүүсээс нэхээд байна. Эндээс хэн хохирсон юм. Хэн ч хохироогүй. Одоо гэтэл иргэдхохирох гэж байна. Иргэд үнэтэй нүүрс түлэх эсэх нь хэнд ч хамаагүй болж байна. Өндөр цалинтай 800-900 хүний ажлын байр алга боллоо. Миний үйлчлүүлэгч Л.Гансүх нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Прокрурын байгууллага Засгийн газарт яаж ажлаа хийхийг заадаг болсон байна. Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас цагаатгаж өгнө үү. Төр уг хөтөлбөрт зээл өгөөд түүнийгээ буцаагаад авсан” гэлээ.

 

Яг одоо шүүгдэгч нар үг хэлж байна. Шүүгдэгч Л.Гансүх хэлэхдээ, би ял авсан ч өршөөл хүсэхгүй гэв. Үргэлжлүүлэн шүүгдэгч Б.Мөнгөнтуяа үг хэлж байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.