Comment.mn

Дүрвэгчдийг Монголд суурьшуулах санал дэвшүүлэв

Их Британийн Лордын танхимын гишүүн Лорд Десай Европын Холбоонд тулгарч буй дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэх нэгэн санал дэвшүүллээ.

Түүний хэлснээр, Сири болон Ойрхи Дорнодын бусад улсын дүрвэгчдийг Төв Азид суурьшуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, санхүүжүүлэхийн тулд НҮБ-тай Брюссель хамтран ажиллах хэрэгтэй.

Лорд Десай хэлэхдээ, “Төв Азид Туркменистан, Тажикистан, Монгол зэрэг хүн амь сийрэг суурьшсан олон улс байна. Төв Азийн хүн амын нягтрал Европын хүн амын нягтралын зууны нэг хувьтай тэнцэж байна. Тиймээс энэ бүс нутагт дүрвэгчдийг суурьшуулах хэрэгтэй” гээд, “Аль болох олон дүрвэгч, цагаачийг суурьшуулахын тулд эдгээр улстай НҮБ хамтран ажиллаасай гэж би хүсч байна” гэжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Г.Доржханд

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.