Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж ирлээ. Давхар дээлтэй зургаан сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэрээр өөрийн сошиал сүлжээгээрээ уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийг ил болгов.
Эдгээр дунд “Шударга ёс” эвслээс:
1. Г.Уянга
2. Л.Цог
3. О.Баасанхүү
МАН-аас:
Б.Бат-Эрдэнэ
АН-аас:
Р.Амаржаргал
Бие даагчид:
Х.Болорчулуун
Ц.Даваасүрэн
С.Ганбаатар
Эдгээр найман гишүүн одоогийн байдлаар дээрх албан бичигт гарын үсэг зураад байгаа юм. Тун удахгүй намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүний байр суурийг хэлэлцэх бололтой.
Г.Ган