Comment.mn

Охиныхоо үхэлд буруутгагдаж байгаа Т.Цогтын зүйл ангийг хүндрүүлжээ

tsogtnovsh

Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.

Эл хэргийн сэжигтнүүд болох талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэргийг шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байгаа. Шүүх хурал өчигдөр 14.00 цагаас болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй юм. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргасан. Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-ний 10:00 цаг болтол хойшилсон билээ. Тэгвэл төрсөн үрээ хамгаалж, эцгийн ёсоор хайрлаж чадаагүй сэжигтэн Т.Цогтыг буруутгах зүйл ангийг хүндрүүлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн 91.2.11-т бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Эрүүгийн хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.