Тэнгис кино театрын урд байх “Теди” төвийн орчимд тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээлэл иржээ. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай ажиллагаа явуулж, теди төв дэх хүмүүсийг объектыг бүрэн чөлөөлөхийг мэдэгджээ. Тус төвөөс иргэдийг гаргасан юм.
Уг үйл явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дорнод аймагт аялаж явсан иргэн гар бөмбөг олсноо цагдаагийн байгууллагад авчирч өгсөн байсан юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмын буюу 200 метр газрыг хамгаалалтад авсан. Зэвсэгт хүчний жанжин штабын мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болгож замыг нээлээ” гэж мэдэгдлээ.