Comment.mn

КАМЕРАА ”БЭЭЛИЙДСЭН” ЖОЛООЧ САЛБАРЫН САЙДДАА ГАРДУУЛАВ

Нийтийн тээврийн шинэчлэл иргэдийн хэтэвчийг ихээхэн нимгэлж, бухимдлыг нь төрүүлсэн асуудал болоод байгаа. Гэтэл дээр нь жолооч нарын үүрэг хариуцлага, ухамсрын талаар авч хэлэлцэх хэрэгтэй бололтой. Нэг хэсэг Цахилгаан тээвэр компанийн ажилчид автобусанд байрлуулсан хайрцагнаас мөнгө авч байгаа бичлэг олон нийтэд хүрч улмаар тэдэнд торгууль, шийтгэл, эрүү үүсгэх дээрээ тулсан.
Тэгвэл өдгөө жолооч нарын арга нарийсав уу эсвэл тэд үнэхээр ингэж камерын хараа хяналтад байхыг хүсэхгүй байна уу, бүү мэд. Ямартай ч салбарын шинэхэн сайдын хийсэн тохиолдлын чанартай гэнэтийн шалгалтад нэгэн жолооч бүдэрчээ. Зам, тээврийн сайд М.Зоригтын суусан автобусны жолооч камерныхаа “нүдийг нь таглачихсан” явж байгаад ийнхүү гардуулсан аж.
Сайд тэрхүү “ховор тохиолдол”-ын зургийг авч цахим ертөнцөд байрлуулахаа ч мартсангүй. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа зургийг нь тавьж, дор нь “Сая тунелиэс автобусанд суутал бөөн бөөн мөнгө заран байж авсан камертаа бээлий углан хаажээ. Бөөн төсвийн мөнгөний ач тус нь хаанаа байна аа” гэсэн байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.