АНУ-ын элчин сайдад халдсан Өмнөд Солонгосын иргэн 12 жилийн ял авсан тухай баасан гарагт мэдэгдлээ.
55 настай Өмнөд Солонгосын иргэн Ким Ки Жон нь өнгөрсөн гуравдугаар сард хоёр Солонгосын эргэн нийлэх тухай форумд оролцож байсан АНУ-ын элчин сайд Марк Липпертэд жимсний хутга гаргаж, биед нь халдсан юм.
Кимд Гадаадын төлөөлөгчид халдсан, мөн Үндэсний аюулгүй байдлын гурав дахь заалтыг зөрчсөн хэрэг тулгасан байна.
Халдлагын улмаас Липперт нүүрэндээ 80 оёдол тавиулж, бугуй нь гэмтсэний улмаас тав хоног эмнэлэгт хэвтсэн юм.
Кимийн хэлснээр АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж ийн халдлага үйлдсэн хэмээсэн бол прокурорын газраас түүнийг Хойд Солонгостой холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Энэ хэргийн талаар Хойд Солонгос Липпертийг “ийм шийтгэл хүлээх ёстой” гэсэн байр суурьтай байсан боловч тус хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ илэрхийлсэн юм.
И.МӨНХЦЭНГЭЛ