Comment.mn

Төрийн өмчид эзэн суусан төрийн бусийнхан

   

  Төрийн олон арван тэрбум төгрөгтэй тэнцэх өмчийг төрийн бус байгууллагынхан эзэгнэж олон арван жил явж ирсэн талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нилээдгүй цацагдаж байсан билээ. Тодруулбал улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийлэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д.Дашзэвэг болон түүний хамсаатнууд луйврын аргаар хувийн болгосныг АТГ, ЭЦГ шалгаж эхэлжээ гэж. Тэгвэл өнөөдөр “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ын удирдлагагууд хэвлэлийн хурал зарлаж манай байгууллагын харъяа “Техник спортын төв”-ийг төр өөрийн болгохоор санаархаж, биднийг төрийн өмчийг завшиж, ашиг хонжоо хайж байна хэмээн олон нийтэд ойлгуулж байгаа нь харамсалтай байна гэв. Түүнчлэн “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” хэмээх манай ТББ-ын өмч хөрөнгийг Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нарын хүмүүсийн хууль бус үйлдэл, ашиг сонирхлоор төрийн өмч болгохоор дайрч эхэлсэн гэлээ.

      Ийнхүү төр болон төрийн бус байгууллагын хооронд өрнөж буй дээрхи өмчийн маргаантай асуудалд хэд хэдэн хачирхалтай зүйл байгаа нь 1980 онд Монгол улсын засгийн газар, Герман улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас хөрөнгө мөнгө гарган гурван жилийн хугацаанд барьж байгуулан тэр үеийн Батлан хамгаалах яам түүний харъяа Батлан Хамгаалахад Туслах Нийлэмлэгт ажил үйлчилгээг нь хариуцуулан өгөөд өнөөдрийг хүртэл 40 гаруй жилийн турш улсын төсвөөс санхүүжилтын гаргаж явсан газрыг 1997 онд албан ёсоор байгуулагдаж тамга тэмдэгээ авсан “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” хэмээх төрийн бус байгууллага эзэн сууж эд хөрөнгө, эрх мэдлийн хариуцан явж байгаад байгаа юм.

    Энд бас нэгэн сохирхолтой мэдээлэл байгаа нь Засгийн газрын 2015 оны 55 тоот тушаал гарч “Техникийн спортын төв”-ийг төрийн өмчид дахин бүртгэж авхаар болсон. Дээрхи тушаал гарах болсон нь 1980 онд Монгол улсын засгийн газраас хөрөнгө мөнгө гарган гурван жилийн хугацаанд барьж байгуулан өнөөдрийг хүртэл 40 гаруй жилийн турш улсын төсвөөс санхүүжилтын гаргаж ирсэн байтал үйл ажиллагааг нь сайжруулж явах үүрэгтэйгээр байгуулагдсан төрийн бус байгууллагынхан эзэн нь болчихсон нь юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.