Comment.mn

МОНГОЛ УЛС “ӨРӨВДӨЛТЭЙ УЛС ОРНУУД “-ЫН ЖАГСААЛТАД БАГТЛАА” “

Монгол эрх чөлөөт, ардчилсан засагт улс. Гэтэл иргэний дайн өдөр алгасахгүй болдог, эсвэл өрөө төлөх ямар ч чадваргүй болсон улс гүрэнтэй зуузай холбоод дэлхийн нийтэд “өрөвдөлтэй улс” гэдгээрээ цоллуулаад явж байна гэдэг харамсалтай.

Эдийн засагч Артур Окун гэгч ажилгүйдэл, ифляц гэсэн үзүүлэлтүүд дээр үндэслэн дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтыг гаргадаг аргачлалыг бий болгожээ.

Тэгвэл энэ аргачлалаар Business Insider сайтаас 2014 оны хамгийн өрөвдмөөр 18 улсыг тодруулсан байна. Эдгээр улсуудын 14-т ардчилсан засагт Монгол Улс багтсан таагүй мэдээллийг олж уншлаа.

Мэдээлэлд Монгол Улсын тухай “Монголын экспортын гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсч, Засгийн газар нь мөнгө, санхүүгийн бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орохоор байгаа” гэж бичжээ.

Тэгвэл манай улстай хамт “өрөвдөлтэй” гэх жагсаалтад багтсан бусад улсуудыг харья.

1. Венесуэл

2. Сири

3. Жибути

4. Аргентин

5. Иемен

6. Лесото

7. Өмнөд Африк

8. Македон

9. Серби

10. Иран

11. Грек

12. Испани

13. Египет

14. Монгол

15. Украйн

16. Хорват

17. Ямайка

18. Тунис

Эх сурвалж: http://www.businessinsider.com/most-miserable-countries-in-the-world-2015-9

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.