Comment.mn

1,800 иргэнд АНГЛИ ХЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заана

80396c 20150909 121536 x800

Дэлхийн улс орнуудад суралцдаг Монголын Оюутан, Залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, нийслэлийн 1,800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заана гэдгээ дуулгалаа.

Тус холбооны тэргүүн Н.Лхагвадорж хэлэхдээ “Монгол залуучууд гадаад руу сурахаар явахаараа буцаж ирдэггүй. Сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцдаггүй гэсэн яриа нийгэмд түгсэн байдаг. Тэгвэл тийм биш юм, бид юу сурсан түүнийгээ тантай, үе тэнгийн залуус, найз нөхөдтэйгөө хуваалцдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

Өнөөдөр манай залуучууд гадаадад жаргалтай юм шиг царайж зовохын оронд Монголдоо ирээд сурсан мэдсэнээ хуваалцаж, өөрөө өөрийгөө үнэ цэнэтэй байлгая.

Энэ үндсэн дээр дэлхийн улс орнуудад суралцдаг 100 гаруй залуу нэгдэж иргэдэд үнэ төлбөргүй англи хэлний мэдлэг олгох “Англи хэлтэй дүүрэг-2015” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна. Үүнд нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ хамтран ажиллаж тусална гэдэгт итгэж байгаа” гэсэн юм.

“Англи хэлтэй дүүрэг-2015” хөтөлбөрийн хүрээнд 1,800 иргэнд үнэ төлбөргүй сургалт  явуулах бөгөөд иргэдийг анхан, дунд, гүнзгий шат гэж ангилах юм байна.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сургалтад хамрагдах иргэдийг хэрхэн сонгох вэ?

9 дүүргийн хороодоор дамжуулан 10,000 ширхэг сугалаа тараана. Өөрөөр хэлбэл, үнэхээр сурах чин хүсэлтэй иргэдийн дунд сугалаа тарааж, 1,800 иргэн сонгох юм.

-Сургалтын хугацаа хэр байх бол?

-Сургалт 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын дундуур дуусна. Нийт 48 цагийн хичээл заах бөгөөд хичээл 10.00-20.00 цагийн хооронд явагдах юм. Түүнчлэн гадаадад суралцдаг оюутан, залуучууд /120/ маань сургалтаас гадна 8,000 хүнийг хамруулсан уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Англи хэлний сургалтад хамрагдаад ОНЦ сурвал гадаадад сурах эрхийн бичгээр шагнана гэлээ?

-Тийм ээ. Биднийг дэмжиж байгаа төрийн болон төрийн бус маш олон байгууллага бий. Энэ байгууллагуудын шагнал урамшууллаас гадна шилдгийн шилдэг нэг үр дүн үзүүлсэн нэг хүний гадаадад сурах сургалтын төлбөрийг ивээн тэтгэгч байгууллагууд гаргана гэсэн амлалтыг өгсөн.

-Дэлхийн улс орнуудад суралцдаг Монголын Оюутан, Залуучуудын холбоо өмнө нь “Англи хэлтэй дотуур байр”, “Англи хэлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэсэн. Үр дүн нь хэр амжилттай гарсан бэ?

-2015 оны нэгдүгээр сараас “Англи хэлтэй дотуур байр”, “Англи хэлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнд 5,000 оюутан, 18 аймгийн 15,000 иргэн хамрагдсан. Орон нутгийн иргэдийн хувьд 900 хүн яг англи хэл үнэ төлбөргүй сургах сургалтад хамрагдсан байгаа.

Эх сурвалж: Ikon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.