Comment.mn

95 жилийн өмнө нас барсан охины нүд анивчиж байна гэвэл итгэх үү?

Розалии Ломбардо охин 1920 онд хоёр ойтой байхдаа хатгаа туссаны улмаас нас баржээ. Бяцхан гүнж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа охины аав Марио Ломбардо асар ихээр гашуудан шаналж, золтой л амиа хорлосонгүй.

Тэрээр охиныхоо цогцосыг байгаа тэр хэвээр нь хадгалахаар шийдэн, мэргэжлийн хүнийг хөлсөлсөн байна. Хожим нь занданшуулах чиглэлээр ихээхэн алдаршсан мэргэжилтэн Альфредо Салафий охины цусыг формальдегидээр сольсон аж. Ингээд спирт болон хүчлийг охины цогцос руу байнга шахсаны эцэст үнэмшмээргүй үр дүнд хүрчээ.

Энэхүү цайвар үст бяцхан охиныг гаднаас нь харахад яг л унтаж байгаад юу юугүй сэрэх гэж буй мэт харагддаг гэнэ. Хэдийгээр бараг 100 жилийн өмнө нас барсан боловч түүний занданшуулалтын нууц түүнийг амьд мэт байлгасаар байгаа аж.

Розалия охин нүдээ аньж нээдэг гээд төсөөл дөө. Зарим нэгэн шинжээчид үүнийг илбэ жатга мэтээр дүгнэдэг хэдий ч охины тэрхүү харцыг харсан хүний бие нь хүйт даан, нуруугаар нь шоргоолж гүйх мэт мэдрэмж төрдөг гэнэ…

Розалия Ломбардог Сицилийн “нойрсож буй гүнж” хэмээн нэрлэж болох бөгөөд тэрээр биднийг ч даван “насалж”, өөрийн тэрхүү өвөрмөц харцаараа хичнээн үеийг дамжин айлгахыг таашгүй аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.