ХБНГУ-ын эвслийн засгийн газраас Европийн холбооны гишүүн улсаас шилжин ирэгсдийг хүлээн авах талаар мэдээллээ. Герман улс Австри, Унгартай тохиролцсны дараа зөвхөн амралтын өдрүүдэд ойролцоогоор 18,000 дүрвэгсэд ирсэн байна. Дүрвэгсдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд тулгардаг гол бэрхшээл нь хэл юм. Учир нь дүрвэгчдийн ихэнх нь нутгийн хэлээр ярьдаг. Гэхдээ Венийн галт тэрэгний буудал дээр Перс, Дари, Араб зэрэг олон хэлтэй хөтөч нар ажиллаж, дүрвэгчдэд зөвлөгөө өгч байгаа юм. Энэ жил Герман 800,000 дүрвэгсэд болон шилжин суурьшигчдийг хүлээн авч, Европийн холбооны бусад улс оронд туслахаар шийдвэрлэжээ.