Comment.mn

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна


АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар бүлгийн байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн удаагийн ээлжит бус чуулганаар АН-ын бүлгээс Ерөнхий сайдад Засгийн газраа яаралтай бүрдүүлэх чиглэл өгч дэмжихээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуульд заагдсан бүрэн эрхийнхээ дагуу сайд нарын нэрсийг өргөн барьсан учир асуудлыг АН-ын бүлэг бүрэн дэмжинэ гэлээ.
Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд мөн дэмжихээр саналд нэгдсэн байна.
Ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга зарлан хуралдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн асуудал хэмээн МАН-ын бүлгээс байр сууриа илэрхийлсэн билээ. Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга З.Энхболд томилолтоор гадаад руу явахын өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шийдвэр гаргаж, УИХ-ын дэд даргад зөвшөөрөл олгосон учраас Үндсэн хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй” хэмээлээ.
Б.Бат

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.