Эдийн засгаа аврах зорилготой “Шийдлийн” Засгийн газарт орж ажилласан МАН-ын зургаан сайдыг үүргээ биелүүлж чадаагүй хэмээн үзэж“хөөх” шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл хоёр сарын өмнө гаргаж байв. УИХ дахь намын бүлэг даалгаврыг биелүүлж, наадмын дараа ээлжит бус чуулган зарлан байж сайд нарыг огцруулсан. Оронд нь томилох зургаан сайдын суудал АН-ын фракци хоорондын болон МАХН-МҮАН-ын эвсэл болох“Шударга ёс” бүлгийнхний дунд “дайн” дэгдээж бараг“төр эргүүлэх” дайтай үйл явцыг араасаа дагуулж байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аравдугаар сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр кабинетаа бүрдүүлнэ гэж мэдэгдэж байлаа.
Гэвч УИХ-ын дарга З.Энхболд түүнд “Засгийн газрын гишүүнийг30 хоногийн дотор нөхөн томилох” хуулийн заалтыг сануулж, хуулийн хугацаанд сайд нарынхаа нэрсийг оруулж ир гэж шаардан албан бичиг хүргүүлсэн. УИХ-ын даргын шахалтаас гадна ямартай ч хоорондоо тохироогоо хийж чадсан бололтой өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд нарынхаа нэрийг өргөн барилаа. Үүнд Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдад Н.Батцэрэгийг, Сангийн сай дад Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баян сэлэнгэ, Зам, тээврийн сайдаар М.Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулахаар өргөн мэдүүлжээ.
Ерөнхий сайд кабинетын гишүүдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлж байгаа гэж байсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шинээр томилох зургаан сайдыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харахад төрийн тэргүүний үг “үг” биш болчихоод байгаа. Ерөнхийлөгч МАН-ын зургаан сайдыг огцруулахаар ярьж байх үед намын дарга нарт“Засгийн газраас зургаан сайдыг гаргалаа гээд нам дагасан, ажлаасаа халагдаж өсөрхсөн, буцаж албан тушаалд очих гэсэн хэдхэн хүнийг л баярлуулна. Харин Монголд бол хортой” гэж сануулж байсан. Түүнчлэн өнөөдрийн бүт цээс илүү дэвшилттэй, үүнээс сайн Засгийн газар гарч ирэхгүй. Олон нийтэд Монголыг анхааралтай ажиглаж байгаа бусад хүн, хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд битгий оруулаарай гэж захиж байлаа. Гэвч түүний үгийг тоогоогүй нь үнэн.
Энэ удаад ч зургаан сайдын нэрийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр дахин оруулж ирэх нь юу л бол. Гэхдээ төрийн тэргүүний үг орой руу орж байгааг харин иргэд харж байна. Үнэндээ огцруулсан зургаан сайдаас дэвшилттэй, Засгийн газрыг бүрдүүлж чадахгүй байгааг Долоон буудлын Должин эмээ хүртэл“гадарлажээ”. Уг нь сайдад тухайн салбартаа хамгийн шилдэг мэргэжилтэнг тавих ёстой гэдэг. Гэвч сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс салбараа мэдэх нь бүү хэл УИХ-д гурван жил ажиллахдаа хуулийн дорвитой ганц төсөл бие дааж санаачлан батлуулсан билүү. Б.Болорыг Төсвийн байн гын хорооны даргаар ажиллаж байсан гэж тайвширъя. Гэтэл барьсан хэдэн мянган барилга нь эзэнгүй, иргэдийнх нь дийлэнх хувь нь орон сууцгүй энэ нөхцөл байдлыг ганц тоосго өрж үзээгүй З.Баянсэлэнгэ гишүүн зохицуулж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байгаа нь нууц биш. Үнэнийг хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болчихлоо. Өмнө нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар евро стандартыг барилгын салбарт нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан, үл хөдлөх хөрөнгийн салбарт бүрэн хэмжээний судалгаа хийж, Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын дүр төрхийг тодорхойлж чадсан. Түрээсийн байранд амьдардаг20 гаруй мянган өрхөд зориулсан“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Хамгийн гол нь орон сууцны урьдчилгаа30 хувь байсныг10 болгон бууруулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгосон байлаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа Д.Оюунхорол Зайсангийн орчим олон жил амьдарсан өрхөд газрыг нь өмчлүүлэх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн сайд С.Чин зориг Хөдөлмөрийн аюул гүй байдлын тухай хуулийг батлуулсан. Энэ мэтээр иргэдийн амьдралд наалдсан, иргэддээ хандсан шийдвэрийг өмнөх сайд нар гаргаж чадсан. Харин нэрийг нь өргөн барих сайд нарыг тэдэн шиг зангарагтай, ажил хэрэгч ажиллана гэж найдаж, хүлээхэд бэрх харагдаж байгааг нуух юун.
М.Алтанцэцэг