Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 24. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, 6 цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн барилдлагаРашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Зорьсон зорилгодоо, тавьсан санаандаа хүрэхэд таатай өдөр. Ашигтай санал хүлээж авах эсвэл ашиг хонжоотой наймаа хийнэ. Хайрын харилцаанд тийм ч таатай өдөр төдийгүй шалтгаангүй уйтгарлах, толгой өвдөх, сэтгэл санаа өөрчлөгдөх магадлалтай. Ойр дотны хүний тань таагүй мэдээ дуулах эсвэл мэргэжлийн хүрээнд азгүйтэлд хүрнэ. Тооцоолоогүй үрэлгэн байдал гарах эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Үдээс хойш гэртээ байхыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Долоо хоногийн эхлэл төлөв төвшин, таатай байх болно. Ажлаа зөв төлөвлөж, хүчээ хуваарилж чадвал зорьсон зорилгодоо удахгүй хүрнэ. Томилолт, аялал, зугаалгаар явахад тохиромжтой өдөр. Түүнчлэн олон нийтийн зүтгэлтэн, хууль, анагаахын салбарынханд амжилт дагуулах өдөр.


Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр. Энэ өдөр энэ ордныхны хувьд багагүй ачаалалтай боловч ачааллыг өөр тийш нь эргүүлж чадна. Өнгөрсөн өдрийн өнгө аяс хэвээр хадгалагдаж, эргэн тойрныхонтой харилцах харилцаа хурцадмал байдалтай байх бололтой. Хэтэрхий шудрага байх төрөлхийн зан тань аливаа зүйлийг сүйтгэх, эсэргүүцлийн дохио гэж үзэх хэрэгтэй. Ажил хэрэгт тооцоотой, тактиктай, дипломат ёс суртахуунтайгаар хандаж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр босгоход хүргэх болно. Бусадтай харилцахдаа эв зүйгээ ололцохгүй бол ажлаа өөрчилөхөд хүргэж, удаан хугацаагаар сэтгэлд уяатай байх олон олон урам хугаралтыг авчирах болно.


 Мэлхий  (6/22-7/22)

Энергийн өөрчлөлтөнд адал явдалтай, хувь заяаны гэнэтийн эргүүлэгтэй холбоотой өдөр. Таны эрүүл мэнд ба хөдөлмөрийн чадвар нь мэдрэлийн ачаалал ихээхэн нэмэгдсэн ч гэсэн өнөөдөр өндөрт байна. Гэртээ эсвэл ажилд чинь зөрөлдөөн үүсч болно. Хэрвээ таны харилцааг тодруулахыг уруу татсан бол хашгирах хүртэл доошоо орж болохгүй. Зүүд нь тэр өдрөө биелнэ. Жимс зүүдэлбэл өвчтэй хүн эдгэнэ.


Арслан (7/23-8/22)

Та хэтрүүлэх хандлагатай тул ирээдүйтэй санал, нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Сурагчид болон багш нарын хоорондын асуудал таагүй болно. Хэрэв танд ирээдүйтэй ажил санал болговол эцсийн шийдвэрийг өнөөдөр бүү гарга. Хүнд бодол, таагүй байдлыг урьдчилан харах зөн совин таныг амар тайван байлгахгүй байна. Өөрийн дотор хүний дуу хоолойг сонсож, хамгийн таагүй зүйлд бэлэн байхыг зөвлөж байна.


Охин (8/23-9/22)    

Хувирамтгай өдөр. Албан томилолтоор явах, хөрөнгө оруулалт хийх, хувийн үйлдвэрлэлийг өргөтгөхөд таагүй өдөр. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Үүсэн гарсан асуудлыг шйидвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Гэвч энэ нь түр зуурын мэдрэмж байх ба танд маш их хатуужилтай сэтгэлийн нөөц байна. Сүсэг бишрэлтэй хилэнцийнхнийг дээд хүч дэмжин тэтгэх учраас өөрийгөө эзэмдэх, өөртөө итгэх итгэлээ бүү алд.


Жинлүүр (9/23-10/22)

Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Таны хүссэнээр бүх зүйл болохгүй. Од гараг энэ өдрийг үйлдэлдээ анхааралтай хандаж, санхүүтэй холбоотой асуудлыг бодлоготой байхыг зөвлөж байна. Нэг жижиг, өчүүхэн зүйлийг ч алдаж болохгүй. Амгалан тайван байдлаа хадгалж, өөрийн зорилгодоо хүрэхийг хичээгээрэй. Хайр сэтгэл мөн ойр дотны хүмүүс таагүй зүйлээс хамгаалах болно. Өдрийн хоёр дахь хагасаас хэрүүл маргаан гарч болзошгүй


Хилэнц (10/23-11/21)   

Их өөрчлөлт таныг хүлээж байна. Гараг эрхсийн байрлал таатай боловч хэрэв та ажилдаа дургүй бол өнөөдөр сайн үр дүн хүлээлтгүй. Харин та дуртай ажлаа хийдэг бол бүх юм сайн сайхан байна. Өөрийн сул талаа өөгшүүлэх, харилцааг бодит бус хийсвэрээр сэтгэх, хоосон төсөөлөл зэргээс үүдэн уран бүтээлд төдийгүй арилжаа наймаанд алдагдал хүлээх магадлалтай.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр, гэнэтийн таагүй явдал тохиох нь дамжиггүй. Ажил хэргийн чанартай дурын санал хүсэлтийг удаан бодолгүйгээр хүлээн зөвшөөрөхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Энэ тохиолдолд та, ганхаж байгаа материаллаг байр байдлаа засаж чадах болно. Байгаа байдалд та сэтгэл хангалуун байна. Харин гарч болох хэрүүл маргаан, харилцан гомдлоос үүдэж сэтгэл санааны хувьд таагүй байдалд орон тавгүйтэх болно.


Матар (12/22-1/19)

Энэ өдрийн үйл явдлын эргэлт нь таныг бүхэлд нь залгих болно. Та бүх хүнд хэрэгтэй байх бөгөөд ямар та нэг биеийг хэдэн хэсэг хуваалтай биш нь тодорхой тул аль нь чухал, мөн хэнд илүү хэрэгтэй болохыгоо бодох хэрэгтэй. Мөн түүнчлэн гэр орон, байр сууцныхаа ая тухтай байдлыг хангах талын асуудлуудыг шийдэхэд тохиромжтой байх болно. Мөнгө санхүүтэй холбоотой ажиллагаанд амжилт олох магадлалтай байна.


Хумх (1/20-2/18)   

Аюултай, ачаалалтай өдөр. Ажлын ачаалал хэвээрээ байна. Удирдлагын эсвэл хамт ажиллагсадын дургүйцлийг хүргэнэ. Та таатай ба шаардлагатай зүйл хоёрын хооронд сонголт хийхэд хүрнэ. Гаригс нь замд тааралдсан сааданд анхаарал хандуулахгүй байхыг зөвлөж байна. Туршилтын ба сэтгэл санааны шинэчлэлийн өдөр юм. Унтахдаа угаалга хийх хэрэгтэй. Хүн цугларсан газар ба харанхуйгаас зайлсхий.


Загас (2/19-3/20)

Түр зуур хүч тамир унах, таагүй өдөр. Ажил мэргэжлийн талбарт байх асуудлууд танаас дээд зэргийн их хүч чадал, зүтгэлийг шаардах болно. Таны бие организмд иж бүрэн курс эмчилгээ шаардагдаж байна. Тайван бус, баргар базаахгүй байдал нь биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдалд хортой нөлөөг үзүүлнэ. Амьдралд оршин байгаа асуудлуудыг зүрх сэтгэлдээ хэт ойрхноор хүлээн авахгүй байхыг сануулж байна. Дотоод энергийн тэнцвэрт байдлаа хадгалах нь бодож бясалгаж, дуугүй байхад тань тусална.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.