Comment.mn

6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд

Нэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна. Түүний өгүүллэг: «Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй.» («For sale: baby shoes, never worn»)

Эрнест Хемингуэй

( 1899 – 1961 )

Тэр цагаас хойш олон хүн уншигчдын сэтгэл зүрхийг хөндөж, уярааж чадах, 6-7 үгнээс бүтсэн өгүүллэг бичихээр оролдох болжээ. Тэдний заримаас сонирхуулъя.

«Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав.

Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой.

Бидний алтан хурим. Ганц хүний ширээ.

Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй.

Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй.

Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг.

Би үсэрлээ. Харин дараа нь харамсав.

Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө.

Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож сууна.

Эмч өвчтөнийг аврав. Өвчтөн бурханд талархана.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.